Эдийн засаг ( эрт.грек. οἶκος «гэр, аж ахуй; + νόμος «дүрэм»; шууд утгаар. — «гэрийн аж ахуй эрхлэх») -аж ахуйн үйл ажиллагаа бөгөөд үйлдвэрлэл, хуваарилалт, солилцоо, хэрэглээний тогтолцоонд бүрэлддэг нийгмийн харилцааны цогц үйл ажиллагааг судалдаг шинжлэх ухаан юм. Энэхүү үйл ажиллагааны үр дүнд иргэдийн амьжиргааг хангах үр өгөөж тасралтгүй нэмэгдсээр байдаг байна.
Эдийн засгийн үйл явц нь хүн ба нийгмийн хязгаарлагдмал нөөц, хүний хязгааргүй хэрэгцээний зөрчилдөөнтэй нөхцөлд явагддаг нарийн төвөгтэй, бүх зүйлийг хамарсан цогц тогтолцоо юм.
Үйлдвэрлэл ба хуваарилалтын тухай яриа нь урт түүхтэй хэдий ч орчин үеийн утгаараа эдийн засгийн онолыг голдуу 1776 онд Адам Смитын Үндэстнүүдийн Баялаг номыг хэвлэгдсэнээс хойш авч үздэг. Энэ судалгаандаа Смит дараахь сэдвийг тусгасан:
Адам Смит нь 'улс төрийн эдийн засаг' гэж нэрлэж байсан, гэхдээ 1870 оноос хойш "эдийн засаг" гэсэн нэршил голчлон хэрэглэгдэх болсон.
Хүй нэгдлийн нийгэмд эдийн засгийн хөгжлийн түвшин доогуур байсан нь хэрэглээ зөвхөн хүний амь зууж оршин тогтнохын төлөө тэмцлийн хэмжээнд байв. Анх эртний хүмүүс ан агнах, жимс, ногоо цуглуулах төдийхөнөөр амьжиргаагаа залгуулж байсан бол шинэ дэвшилтэд чулуун зэвсгийн хувьсгалын үр дүнд газар тариалан, мал аж ахуй үүссэн байна. Нийгмийн хөгжил нь хөдөлмөрийн хувиарлалтад хүргэсэн - газар тариалангийн болон бэлчээрийн мал аж ахуйн овог аймгууд бий болж, гар урчууд гарч ирсэн бөгөөд тэдний анхных нь дархчууд байжээ. Улмаар нийгмийн тэгш бус байдал үүсч, нийгмийн давхарга, төр бий болсон бөгөөд боолчлолын буюу хамжилгат нийгэм үүссэн байна. Бараа солилцоо (бартер) аажмаар хөгжиж байгаад мөнгө гарч ирснээр худалдаа арилжаа болж хувирсан байна.
Европод "Загалмайтны аян дайн" эхэлснээр дундад зууны үед Европт байхгүй байсан амтлагч, торго болон бусад бараа бүтээгдэхүүнийг тэд өөртөө нээсэн байна. Энэхүү нээлт нь Дорнод-Өрнөдийн орнуудын хоорондох худалдааг өргөжүүлж, худалдааны өрсөлдөөнийг нэмэгдүүлэхэд хүргэсэн юм.
15-р зууны сүүлчээс шинэ газарзүйн томоохон нээлтийн эрин үе эхэлсэн нь дэлхийн эдийн засаг үүсч, анхдагч хуримтлалын эрин үеийг бий болгосон гэж үздэг байна.
18-р зууны сүүлийн хагаст Европт аж үйлдвэрийн хувьсгал эхэлсэн бөгөөд энэ нь хамгийн өндөр хөгжилтэй орнуудад 19-р зууны эцэс гэхэд хүн амын дийлэнх нь хөдөө аж ахуйд ажиллахаа больж аж үйлдвэрт шилжиж ажиллах болсон юм.
20-р зуунд хэд хэдэн оронд захиргаа-командлалын /ЗХУ, БНМАУ, БНХАУ зэрэг орнууд/ социалист эдийн засаг бий болсон. Бусад ихэнхи оронд капитализм хөгжиж байсан.
20-р зууны хоёрдугаар хагаст шинжлэх ухаан, мэдээллийн технологийн хувьсгал эхэлсэний улмаас өндөр хөгжилтэй орнуудын аж үйлдвэрийн нийгэм (industrial) нь аж үйлдвэрийн дараах нийгэм (postindustrial) болон хувирч байна.
Микро эдийн засаг нь бизнес болон өрхийн аж ахуй гэх мэт оролцогчдын эдийн засгийн зан байдал болон нэгж зах зээл бүрт өгөгдсөн хомсдол болон засгийн газрын зохицуулалтад тулгуурлан тэдний хоорондын харилцааг судалдаг. Микро эдийн засагт, ерөнхий тэнцвэрийн онол нь тэнцвэр лүү чиглэсэн хөдөлгөөн болон харилцааг багтаан нийт зах зээлийг нэгтгэдэг. Товчоор: Пүүс компаниуд болон банк санхүүгийн дотор явагдах үйл ажиллагаа.
Макро эдийн засаг нь улс орны дотоод нэгж хэсэг, түүний хэсэгчлэгдсэн ойлголтыг нэгтгэн авч үздэг бөгөөд эдийн засгийн хөгжлийг бүхэлд нь болон хөгжлийг тодорхойлж байгаа эдийн засгийн үйл явцуудын харилцан хамаарлыг судалдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн үзэгдлийг улс үндэстний түвшинд авч судалж байгаа үйл явцыг макро эдийн засаг гэнэ. Нөгөө талаасаа эдийн засгийн механизмуудыг нийлмэл байдлаар судлана. Товчоор бол Улсад нөлөөтэй болон олон улсын эдийн засаг судлана.жишээ нь:Хямрал,ажилгүйдэл гэх мэт...
эдийн засаг нь хүний амьдралд амин чухал зүйлсийг төлөвлөж,эмх цэгцтэй амьдралыг цогцлоож өгдөг.
Эдийн засгийн шинжлэх ухаан нь ихэнхидээ геометрын арга, мөн түүнчлэн хүүрнэх аргуудыг ашигладаг. Эдийн засгийн буюу эдийн засгийн ухааны нарийн шинжилгээ хийхэд бусад ерөнхий математикийн болон тооны аргуудыг өргөн ашигладаг. Үүнд дараахь аргууд багтана.
Эдийн засаг бол бизнес, улс төр, боловсрол, бүтэгдэхүүнийг хэлнэ.